Thursday, October 29, 2026

“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Date:

Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926 онд явсан нь тэдгээр улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, улс орныхоо салбар бүрд үнэтэй хувь нэмэр оруулсныг “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Ардын Засгийн газрын 1925 оны хуралдаанаар 35 сурагчийг сонгон Герман, Франц улсад сургахаар шийдэж, 1926 онд 40 орчим хүүхэд, залуус Европыг зорьсон тухай хэвлэлд мэдээлсэн байдаг. Тэд ерөнхий боловсрол, мэргэжлийн сургуулиудад суралцаж, эх орондоо ирээд боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Тэдгээр 13-25 насны сурагч оюутны 31 нь Германд, 4 нь Францад дунд сургууль, лицей, төрөл бүрийн мэргэжлийн сургуульд суралцжээ. Гэвч 1926-1930 онд сурч байх хугацаанд нь ЗХУ, коминтерний шахалтаар эх оронд нь буцаажээ. Тэдний зарим нь хожим монголын түүх, соёл, боловсролын салбарын нэрт зүтгэлтнүүд болсон юм. Тухайлбал, их зохиолч Д.Нацагдорж, зохиолч, драмын урлагийн зүтгэлтэн Д.Намдаг, монголын кино урлагийн анхны найруулагчдын нэг Т.Нацагдорж, утга зохиол судлаач, эрдэмтэн Б.Содном, зохиолч, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, ардын багш, сурган хүмүүжүүлэгч Г.Батсүх, герман-монгол хэлний толь бичиг зохиогч, геологич Ш.Цэвэг нарыг дурдаж болно. Харамсалтай нь тэдний олонх нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Герман, Францад 1926-1930 онд суралцсан монгол сурагчдын намтар, замнал, мэргэжил, монголын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, монголын төрөөс Европт сурагч, оюутан сургах бодлого, сурагчдыг эх оронд нь эргүүлэн татсан шалтгаан, улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх, архивын баримт, гэрэл зураг, түүхэн эх сурвалжид тулгуурласан судалгааг хэлэлцлээ. Энэ нь монголын орчин үеийн боловсролын түүх, өрнөдийн шинжлэх ухаан, соёлтой танилцсан анхны сэхээтнүүдийн намтар, үйл ажиллагаа, орчин үеийн боловсролын түүхийг судлах, тэдний өв, хэлмэгдүүлэлтэд өртсөн тухай эргэн санаж, хойч үедээ таниулах зорилготой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар” пянзыг бүтээжээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр”...