Wednesday, July 23, 2025

“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойно байрлах Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хөшөөний баруун талд авто зам тавьснаар тус хөшөөний хадгалалт, хамгаалалт алдагдаж, эрсдэл учирч болзошгүй болсон тул Удирдлагын академийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд хэсэгт зүүн зүгт харуулж байршуулан, орчныг тохижуулах асуудлыг дэмжжээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг байршуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус бүтээл нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн шигтгэмэл урлалын бүтээл тул ийнхүү Төв шуудангийн замын урд талд байршуулж, Нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн байна.

1990 онд зураач урчуудын дунд зохиогдсон болзолт уралдаанд нэрт зураач, уран барималч Ш.Галсандоржийн “Морин жилийн гараа” /”Цагаан морин жил”/ нэртэй, өнгийн шилэн шигтгэмэл мозайкийн эскиз шалгарч, улмаар бүтээл нь нийслэл хотноо мөнхлөгдсөн түүхтэй. Уг бүтээлийн төсөвт өртгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх Захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг. Бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны арын хананд байршиж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр уг бүтээлийг буулгасан юм.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...

Хоошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн тав дахь...