Sunday, November 29, 2026

Арьс, ширний салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн гарцыг хэлэлцсэх уулзалт Хэнтий аймагт боллоо

Date:

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоотой хамтран арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарц боломжийг хэлэлцэх уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтаар орон нутгийн хоршоод, малчид болон боловсруулах үйлдвэрлэлийн төлөөллүүдтэй хамтран арьс ширний үнэгүйдэл, түүхий эдийн чанар, хадгалалт, тээвэрлэлтийн хүндрэл, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, боловсруулах үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо.

Уулзалтад “Мон Ирээдүй”, “Булигаар”, “Их эргэлт” ХХК-иуд болон арьс ширний салбарын үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын арьс ширний салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, үйлдвэрүүдийг LWG олон улсын гэрчилгээтэй болгох, тогтвортой гарал үүслийн бүсийг бий болгох, “Бэлчээрээс бүтээгдэхүүн хүртэл” нэмүү өртгийн цогц сүлжээг бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.

Түүнчлэн Засгийн газрын “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арьс ширний экспортын зорилтыг хэрэгжүүлэх, малчдын бэлтгэж буй түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд сонгогдсон 5 суманд дараах чиглэлээр үе шаттай ажил хэрэгжүүлж байна. Үүнд:

📌Малын гаралтай өвчлөл, паразитын асуудлыг бууруулах

📌Арьс ширийг стандартын дагуу бэлтгэх, ангилах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх

📌Түүхий эдийн анхан болон ахисан шатны боловсруулалтыг хөгжүүлэх

📌Эдийн засгийн эргэлтээс гарсан арьс ширийг дахин эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх

Мөн хуучны худалдаа бэлтгэлийн ангийн тогтолцоог орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, нядалгааны үеийн гэмтэл, исгэлт, тээвэрлэлтийн хүндрэл зэрэг арьс ширний чанарт сөргөөр нөлөөлдөг суурь асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын боломжийг өргөжүүлэх, арьс ширний салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...