Monday, May 18, 2026

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулахаар болжээ

Date:

-Нөөцийн махыг килограмм тутмыг 13,000-15,000 төгрөгөөр худалдаална-

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.

Байршил:

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

Мөн ирэх лхагва гаргаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэлийн Засаг даргыг үүргийг Б.Мөнхбат түр орлон гүйцэтгэнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн...