Tuesday, November 10, 2026

Энэ долоо хоногт 140.8 мянган тонн нүүрс биржээр арилжаалжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 140.8 мянган тонн нүүрсийг нийт 13.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:

✅ Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, $68.4 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅ 1/3 коксжих нүүрс /үнс 14-19/- 64.0 мянган тонн, $99.0⟶$109.0 (+10.1%) ам.доллароор арилжаалж нийт 6.98 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 10.0 ам.доллар буюу 10.1% өссөн.

✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн, $143.4⟶$150.9 (+5.2%) ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллар буюу 5.2% өслөө.

2026 он гарснаар 165 удаагийн арилжаагаар 795.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.24 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Амьтны ферм” метадрамын жүжиг үзэгчдэд хүрч байна 

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий...

Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман уншигчдын хүртээл боллоо

XX зууны Японы уран зохиолын хамгийн эмзэг, зөрчилт, онцгой...

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...