Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
“Хэлэлцээ эхлүүлж, аль болох хурдан дуусгахад бид бэлэн. Гэхдээ ОХУ, энэ улсын ард түмэнд нийцтэй нөхцөлөөр хэлэлцээ хийнэ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна.
Түүнчлэн, “Украины тал байлдааны ажиллагааг зогсоох хүсэлгүй байгаа бололтой” хэмээжээ.
ОХУ Төрийн думын сонгуулийн дараа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байсан ч Украин сонгуулийн явцыг тасалдуулах зорилгоор агаараас цохилт өгч байсан гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон байна.
“Бид хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн. Гэхдээ Оросын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн хэлэлцээ хийнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Интерфакс

