“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын хүрээнд “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөгийг улс орон даяар зохион байгуулж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдэд хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дороос хүргэлээ.
Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

