“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, ГУУЭБМНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Цогбаатар нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд эрдэс баялаг, аж үйлдвэрийн төсөл, хөтөлбөрүүдэд судалгаа, шинжилгээ хийх, хараат бус мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

