Thursday, September 24, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Date:

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат бүрийг илүү нээлттэй, олон нийтэд ойлгомжтой, хянах боломжтой болгох бөгөөд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын үр дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих цахим механизмуудыг нэгтгэсэн дэвшилтэт мэдээллийн сан бүхий платформыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн нээлттэй өгөгдөл, цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдал нь парламентын институцид итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төлөөллийн ардчиллын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг УИХ-ын дарга дурдав

Тэрбээр парламентын албан ёсны цахим платформыг орчин үеийн технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь төрийн цахим шилжилтийг дэмжихээс гадна парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй институцийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцоллоо хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн...

НҮБ-ын чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаарджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг...

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын...

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026.09.23/ Нүүрс-пиролизын үйлдвэр...