Thursday, July 2, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Frontera Capital Group”-ийн төлөөлөгчидтэй уулзав

Date:

Байгалийн баялгийг санхүүгийн үнэ цэн болгох шинэ алхам

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн зуучлалын байгууллага “Frontera Capital Group”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын стратегийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, урт хугацааны санхүүжилт босгох боломжийн талаар санал солилцлоо.

“Frontera Capital Group” хөгжиж буй болон frontier зах зээлд Засгийн газар, банк, томоохон компаниудыг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож, санхүүжилтийн шийдэл санал болгодог туршлагатай байгууллага юм.

Тус компани дэлхийн 35 гаруй улсад 1.5 тэрбум ам.доллараас давсан санхүүжилтийн хэлцэл хэрэгжүүлж, Монгол Улсад сүүлийн зургаан жилийн хугацаанд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийсэн туршлагатай.

Тус байгууллагын онцлог нь зөвхөн валютаар бус төгрөгөөр санхүүжилт олгох, ингэснээр валютын ханшийн эрсдэлийг бууруулдаг.

Уулзалтаар богино хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. Үүнд:

Хөрөнгө оруулалт татах боломжтой 3–5 тэргүүлэх төслийг тодорхойлох

Төслүүдийн хөрөнгө оруулагчдад зориулсан товч танилцуулга бэлтгэх

Олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулах

Бонд, IPO, private placement зэрэг санхүүжилтийн хувилбаруудыг судлах

Баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулагчтай харилцах чадавхыг бэхжүүлэхээр ярилцав.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь Монголын байгалийн баялгийг урт хугацааны санхүүгийн үнэ цэн болгон өсгөх, стратегийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлд түншлэлээ өргөжүүлэн ажиллаж байна. Монголын баялаг зөвхөн олборлолтоор бус, зөв санхүүжилт, зөв хөрөнгө оруулалт, зөв менежментээр урт хугацааны үнэ цэн бүтээх ёстой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын...

М.Сайнбаяр: Арилжаа нь зөвхөн мэргэжлийн хүний ажил биш, “Арилжааны арга барил” номыг судлахад болно

“Арилжааны арга барил” номын зохиогч, судлаач М.Сайнбаяр ярилцлаа.  -Таны сая...

ОХУ Энэтхэгээс бензин импортолж байна

ОХУ-д түлшний хомсдол нүүрлэсний улмаас тус улс Бүгд Найрамдах...