Sunday, November 15, 2026

“Арьс шир-Баялаг” санаачилгын хүрээнд Дорнод аймгийн түүхий эдийн цэгээс бэлтгэн нийлүүлсэн үхрийн ширийг Хөдөө аж ахуй биржийн дуудлага худалдаагаар борлууллаа

Date:

ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо төр, хувийн хэвшлийн түншлэлээр таван аймагт түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулсан. Эдгээр төвүүдэд дулааны улиралд иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээлсэн малын арьс шир, нэхийг худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн үйлдвэрлэгчдэд нийлүүлж буй юм.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК дээр өнөөдөр биржтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Дорнод аймгийн “Талын таван өндөр трэйд” ХХК-аас ирүүлсэн үхрийн ширийг дуудлага худалдаагаар борлууллаа. Долоо хоногийн хугацаанд  нийт 500 ширхэг үхрийн ширийг анхан шатны боловсруулалт хийн нийлүүлснийг “Мон-Ирээдүй” ХХК худалдан авав. 
Ийнхүү зуны улиралд, 6-10 сард арьс ширийг хаягдалгүйгээр бэлтгэн нийлүүлэх зорилготой “Арьс шир-Баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна. Цаашид “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 5 аймгийн түүхий эдийн анхан шатны цэгүүдээс ирсэн арьс ширийг дуудлага худалдаагаар борлуулж байх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...