Thursday, October 1, 2026

Буриад зоны “Алтаргана” наадам эхэллээ

Date:

Буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төв талбайд үзэсгэлэнгээр эхэллээ. Наадамд Монгол Улсаас 1000 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.

“Алтаргана” наадам нь 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулагдсан түүхтэй. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн үед буриад ардын өв соёл, урлагийг хадгалан хамгаалах зорилгоор эхлүүлсэн энэхүү наадамд анх ердөө 35 оролцогч оролцож байжээ.

Харин 32 жилийн дараа “Алтаргана” нь Монгол Улс, ОХУ, БНХАУ болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй буриад түмнийг нэгтгэсэн олон улсын соёлын их баяр болон өргөжин хөгжсөн байна. Наадмын хүрээнд буриад ардын дуу, ёохор бүжиг, үндэсний хувцас, гар урлал, язгуур урлаг, үндэсний спортын төрлүүдийг сурталчилж, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг хэрэгжүүлсээр иржээ.

2026 онд XVI удаагийн “Алтаргана” наадам ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдаж🇷🇺, буриад түмний эв нэгдэл, үндэсний бахархлын бэлгэ тэмдэг болсоор байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...