Tuesday, November 10, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК МҮЭХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Date:

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор ажилтнуудын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах талаар ярилцаж, санал нэгдлээ.

Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, чиг үүрэг нь давхардсан 260 орон тоог оновчлохоор болсон. Үүнд үйлдвэрлэлийн үндсэн ажилтнууд болон уурхайчид хамаарахгүй. Мөн бага насны хүүхэдтэй, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх зарчмыг баримталж буйгаа Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо. Засгийн газрын шийдвэрийг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх үүднээс МҮЭХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргав.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир ажилтнуудын нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх тал дээр анхаарч, хамтарсан ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Цаашид ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад хуулийн хүрээнд оновчтой зохицуулалт хийхийг хүсэв.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” чиг үүрэг нь давхардсан орон тоог оновчлохдоо ажилтныг хувийн хэвшил рүү үе шаттайгаар зуучлах ажлыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Амьтны ферм” метадрамын жүжиг үзэгчдэд хүрч байна 

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий...

Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман уншигчдын хүртээл боллоо

XX зууны Японы уран зохиолын хамгийн эмзэг, зөрчилт, онцгой...

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...