Monday, August 10, 2026

Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн урсгал дайны өмнөх түвшний 60 шахам хувьд хүрч сэргэжээ

Date:

“S&P Global Energy” компани 25-ны өдөр гаргасан тайландаа 24-ний өдөр нийт 78 хөлөг онгоц Хормузын хоолойгоор өнгөрсөн нь Ираны дайн мөргөлдөөн дэгдсэнээс хойших нэг өдрийн дотор хамгийн олон хөлөг онгоц нэвтэрсэн үзүүлэлт болсон гэж мэдээлжээ. Энэ сард Хормузын хоолой дахь хөлөг онгоцны өдөр тутмын дундаж дамжин өнгөрөх урсгал нь мөргөлдөөний өмнөх түвшний их төлөв 57 хувьд хүрч сэргэсэн байна.

24-ний өдрийг хүртэлх байдлаар, энэ сард нийт 551 хөлөг онгоц Хормузын хоолойгоор дамжин өнгөрсөн бөгөөд дайн мөргөлдөөн дэгдсэнээс хойших хамгийн олон хөлөг онгоц дамжин өнгөрсөн үзүүлэлттэй сар болох төлөвтэй байна гэж уг тайланд дурджээ.

Сүүлийн үед Хормузын хоолойгоос гарч буй хөлөг онгоцнуудад мөргөлдөөний улмаас удаан хугацаанд гацсан хөлөг онгоцнууд төдийгүй саяхан тус хоолойгоор нэвтэрсэн хөлөг онгоц ч багтаж байгаа нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхний шатанд хэвийн байдалдаа аажмаар орж буйг харуулж байна. Гэсэн хэдий ч дамжин өнгөрөх урсгалын өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд холбогдох хэлэлцээрийг цаашид улам бэхжүүлж, хэрэгжүүлэх шаардлагатайг тайланд мөн онцолжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...