Tuesday, October 6, 2026

Цагаан ордон АНУ, БНХАУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох харилцан ойлголцолд хүрсэн гэв

Date:

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн. Тэд хоёр талын харилцаа болон олон улсын тулгамдсан асуудлаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох, Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрүүлэх” зэрэг асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн гэж Цагаан ордны албан ёсны сайт дахь мэдэгдэлд өгүүлжээ.

Тодруулбал, “Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох нийтлэг зорилгоо бататгасан” аж. Түүнчлэн, хоёр тал Иранд цөмийн зэвсэг байх ёсгүй гэдэг дээр санал нэгдэж, Ормузын хоолойг нээхийг уриалан, нэг ч орон, нэг ч байгууллага хоолойгоор дамжин өнгөрсний төлбөр авах ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Эх сурвалж: White house

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...