“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын “Sinosure” корпорацийн Шаньси муж дахь салбарын Дэд Ерөнхийлөгч Чэн Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх нүүрс-пиролизын үйлдвэр барих төслийн явц, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.
Уг төсөл нь:
Хүрэн нүүрсийг гүн боловсруулж “хөх нүүрс” буюу хагас кокс үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна
Түүхий нүүрсний хэрэглээг орлох шинэ шийдэл болно
Нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэлийн шинэ суурийг тавина
Уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих стратегийн чухал алхам болно
Төслийн хүрээнд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд EPC гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Sinosure” корпорацийн зүгээс төслийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, экспортын зээлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

