Monday, May 18, 2026

Москва муж дроны халдлагад өртжээ

Date:

Ням гарагийн үүрээр Москва мужийг чиглэсэн дроны халдлага нь сүүлийн жил гаруй хугацаанд тохиосон хамгийн том халдлага болсон гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Москва орчимд 05 дугаар сарын 17-ны ням гарагийн 03 цаг орчмоос эхлээд халдлага эхэлсэн байна.

Нэг шөнийн дотор Оросын нутаг дэвсгэр дээр Украины 556 дроныг сөнөөсөн гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. Халдлагын гол зорилго нь Москва хотын Капотня дүүрэгт байх Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр байсан гэж албаныхан мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт дрон унасны улмаас 12 хүн шархаджээ. Ням гарагт болсон халдлагын улмаас Москва мужийн 3 оршин суугч амиа алдсан байна.

Энэхүү шөнийн халдлага нь 05 дугаар сарын 14-ний өдөр ОХУ Украинд, тэр дундаа Киев хотод пуужингаар 9 давхар орон сууцанд цохилт өгч, 24 хүний амийг хөнөөсний шударга хариу хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.

Эх сурвалж: ТАСС, ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Дилова хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” олон улсын хурал болов

2026 оны 5 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд “ДИЛОВ ХУТАГТ...

Цагаан ордон АНУ, БНХАУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох харилцан ойлголцолд хүрсэн гэв

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж,...

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...