Tuesday, August 11, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 134.4 мянган тонн нүүрс арилжжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 134.4 мянган тонн нүүрсийг нийт 15.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс 6.4 мянган тонн, 131.1 ам.доллароор арилжаалж нийт 3.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 10.5% өслөө.

Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 120.3 ам.доллароор арилжаалж нийт 7.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 13.2% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

Баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонн, 112.4 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 1 оролцогч оролцож үнэ 0 ам.доллароор буюу 0.0% өслөө.

2026 онд 125 удаагийн арилжаагаар 584.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.9 сая тонн нүүрс арилжлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...