Tuesday, August 11, 2026

Андрей Бабиш: Зеленьский энх тайван тогтоох сонирхолтой байгаа ч түүнд зуучлагч хэрэгтэй

Date:

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энх тайван тогтоох сонирхолтой байгаа ч хэлэлцээг хэн зуучлах нь асуудал хэвээр байна гэж Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш мэдэгджээ.

Ереван хотноо Украины Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Андрей Бабиш мэдэгдэл хийхдээ, өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойн хямралыг зохицуулахаар ажиллаж байгаа тул ОХУ, Украины хооронд зуучлагч болох боломжгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна хэмээн онцолсон байна. Гэхдээ Төв Азийн орнуудын төрийн тэргүүнүүд эсвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энхийн явцад оролцож, сөргөлдөөнийг зогсоох боломж бий гэж үзэж байгаагаа тэр бээр илэрхийлжээ.

“Ерөнхийлөгч Владимир Путины санал болгож байгаа нөхцөлүүдийг Украин хүлээж авахгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнө нь ч ийм хэлэлцээ хийгдэж байсан. Гэхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх ёстой, үүнд Америкийн тал хэрхэн оролцохыг бид хүлээж байна” хэмээн Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш мэдэгджээ.

Түүний өгүүлснээр, сөргөлдөгч хоёр талын хооронд хийх хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп чухал үүрэг гүйцэтгэх аж.

Эх сурвалж: nv.ua

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...