Tuesday, August 11, 2026

Ялалтын баярын үеэр ОХУ “Эвлэрэл”, Украин “Чимээгүй горим” зарлав

Date:

Ялалтын баяр тэмдэглэх хүрээнд эвлэрэл зарлаж байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Тус яамны мэдэгдэлд өгүүлснээр, 05 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд түр эвлэрэл үйлчлэх юм байна.

“Украины тал энэ жишгийг дагана гэж найдаж байна” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ мэдэгдэл гарсны дараахан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэвлэл мэдээллээр дамжуулж байгаачлан байлдааны ажиллагааг зогсоохтой холбоотойгоор Украинд албан ёсоор хандаагүй байна. Хүний амь ямар нэг ой “тэмдэглэхээс” илүү үнэтэй гэж бид үзэж байгаа. Тиймээс 05 дугаар сарын 05-6-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн чимээгүй горим зарлаж байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам дээрх мэдэгдэлдээ мөн Украины Ерөнхийлөгч Ереванд дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хийсэн мэдэгдэлд хариу өгсөн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ “ОХУ 05 дугаар сарын 09-ний өдөр цэргийн техникгүйгээр жагсаал хийнэ гэж зарласан. Ингэдэг л юм бол олон жилийн туршид анх удаа Улаан талбай дээгүүр дрон нисэн орж ирнэ гэж тэд айна” хэмээн мэдэгджээ.

Үүнийг ОХУ-ын БХЯ “сүрдүүлэг” хэмээн хүлээн авсны дээр “Ялалтын баярыг тэмдэглэх үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийвэл Киев хотын төвд өргөн цар хүрээтэй пуужингийн цохилт өгнө. Иргэд болон гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудыг хотыг орхих шаардлагатайг сануулж байна” хэмээсэн байна.

Эх сурвалж: ВВС, ТАСС

Гэрэл зураг: РИА Новости

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...