Wednesday, April 29, 2026

Date:

Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн лхагва гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

•“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

•“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

• “Аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрөөс шинээр зөвшөөрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал/

•Тогтоол хүчингүй болгох, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын 2026 оны 27 дугаар тогтоол, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай” Засгийн газрын 2026 оны 28 дугаар тогтоол/

•Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2025 оны 116 дугаар тогтоол/

•Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны тухай

•Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

•“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоол/

•Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

•Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

•Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

•“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт/

•Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

•Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хуримтлалын сангийн тухай/

•“Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудал багтаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНЭУ OPEC-аас гарна

Арабын Нэгдсэн Эмират Улс Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллагаас...

ОХУ ялалтын баярын жагсаалыг цэргийн техникгүй зохион байгуулна

Ирэх 05 дугаар сарын 09-ний өдөр Москва хотын Улаан...

Уламжлалт анагаах ухааны сэдэвт “Мөнгөн зүү” яруу найргийн шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ы уламжлал анагаах ухааны "Мөнгөн зүү" сан санаачлан...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын...