Tuesday, April 28, 2026

Уламжлалт анагаах ухааны сэдэвт “Мөнгөн зүү” яруу найргийн шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

Date:

БНХАУ-ын ӨМӨЗО-ы уламжлал анагаах ухааны “Мөнгөн зүү” сан санаачлан “Мөнгөн зүү” яруу найргийн бүтээлийн анхдугаар уралдааныг зарлажээ. Энэхүү уралдааны зорилго нь уламжлалт монгол анагаах ухааны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, өвчин эдгэх шалтгаан, монголчуудын уламжлалт соёлыг таниулан мэдүүлэх, энэ чиглэлээр 2026 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн зорилтуудыг дэмжих, хэрэгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах, шүлэг, яруу найргаар дамжуулан уламжлалт монгол анагаах ухаан, эрүүл мэндийн сэдэвт уран бүтээлийг өргөжүүлэх, соён гэгээрүүлэх, өвлүүлэх чиглэлд уран бүтээлчдийг дэмжихэд чиглэж байгаа аж. Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл ажиллаж байна.

Уралдаанд Монгол Улсын зохиолч, яруу найрагч, чөлөөт уран бүтээлчид өргөнөөр оролцох боломжтой бөгөөд монгол уламжлалт анагаах ухаан, эрүүл мэнд эмчилгээ, эмч оточ, зүү төөнүүр, арга засал, эмчилгээний онол туршлага зэрэг олон талын сэдвийг чөлөөтэй сонгон бичиж оролцох юм. Дурдсан сэдвээс өөр сэдвээр тус уралдаанд оролцохыг дэмжихгүй. Уралдаанд оролцох 1 шүлгийг кирилл үсгээр (Arial фонт, үсгийн хэмжээ 12) шивж, цахим хаягаар ирүүлэх аж.

Шүлэг бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчид өөрийн хаягаа тодорхой бичнэ. /Овог нэр, утасны дугаар, цахим хаяг гэх мэт/ Уралдаанд оролцох бүтээлийг 2026 оны 05-р сарын 10-ны өдрөөс 2026 оны 07-р сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна. “Мөнгөн зүү” яруу найргийн бүтээлийн уралдааны шагнал гардуулах ёслолыг 2026 оны 08-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

Хүлээн авах хаяг: chtstsg@gmail.com хаягаар авна. 

Утас: 9000-7572

Уралдааны шагнал:

“Мөнгөн зүү” яруу найргийн бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүх бүтээлийг
утга зохиол судлаачдаас бүрдсэн шүүгчдийн баг нягтлан шүүж шалгаруулна.

  • Тэргүүн байр: 1хүн –  Батламж, “Мөнгөн зүү” цом, энгэрийн тэмдэг, 1,500,000 төг
  • Дэд байр: 2 хүн – Батламж, “Мөнгөн зүү” цом, энгэрийн тэмдэг, 1,000,000 төг
  • Гутгаар байр: 3 хүн – Батламж, “Мөнгөн зүү” цом, энгэрийн тэмдэг, 500,000 төг
  • Тусгай байр: 5 хүн – Батламж, “Мөнгөн зүү” цом, энгэрийн тэмдэг, тус бүр 200,000 төг

Уралдаанд  оролцсон уран бүтээлчдэд зохион байгуулагчид урилга илгээж, шагнал гардуулах ёслолд оролцуулна. Орон нутгаас урилгаар оролцох яруу найрагчид унаа, байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Уралдаанд орсон шүлэг, яруу найргийн бүтээлээр ном товхимол хэвлүүлж мөнхжүүлэх ба номын зохиогчийн эрхийг “Мөнгөн зүү” сан эзэмшинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/...

Сайд Ц.Идэрбат монгол эрдэмтдийн боловсруулсан өндөр технологиор вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэл өглөө

Бидний мэддэг, бас мэддэгүй “Биокомбинат” “Биокомбинат” 2010 оноос Засгийн газрын...

НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр хуралдсан Ээлжит...