Thursday, October 8, 2026

ОХУ ялалтын баярын жагсаалыг цэргийн техникгүй зохион байгуулна

Date:

Ирэх 05 дугаар сарын 09-ний өдөр Москва хотын Улаан талбайд болох ёслолын жагсаалд цэргийн техник оролцохгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

“Явган цэргийн цувааны бүрэлдэхүүнд бүх төрлийн цэргийн дээд сургуулийн цэргийн алба хаагчид оролцоно. Өнөөгийн шуурхай нөхцөл байдалтай холбоотойгоор цэргийн техникийн цуваа оролцохгүй” гэж БХЯ-ы мэдэгдэлд өгүүлсэн байна.

Цэргийн техникийн цувааг ёслолын жагсаалд оролцуулахгүй байхаар шийдсэн нь ОХУ 2022 онд Украин руу довтолсноос хойших анхны тохиолдол болж байгаа юм.

Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд цэргийн дунд сургуулиудын сурагчид оролцохгүй аж. Харин нислэгийн бүлэг оролцох юм байна.

Эх сурвалж: ТАСС

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...