Wednesday, October 7, 2026

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь 38 дахь жилдээ дуурьсана

Date:

Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын нэг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн  мэндэлсний 75 насны ойд зориулан түүний  шилдэг бүтээлүүдийн нэг “Үүлэн заяа” дуурийг ДБЭТ-т 2026 оны 04-р сарын 11, 12-ны өдрийн 17:00 цагт тоглох гэж байна.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Үүлэн заяа” дуурь нь 1988 оны 04-р сарын 29-ний өдөр тайзнаа анх тавигдсан бөгөөд 38 жил болж байгаа дуурь юм.

“Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим” хэмээн үнэлэгдсэн “Үүлэн заяа” дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа монгол дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон байна.

Ц.Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд дөрвөн дуурь, нэг бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол “Үүлэн заяа” хэмээх энэхүү дуурь, IV симфони, “Хөдөөгийн сайхан” симфони чуулбар гэсэн гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...