Friday, September 25, 2026

УНТЭ-ийн захирал Л.Бямбасүрэнг хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байна

Date:

Өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд “УНТЭ-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг чөлөөллөө” гэх мэдээлэл тавигдаж, яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй цөөн хүний зурагтай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл тус мэдээлэлд эгдүүцсэн тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Д.Очирбат нь хүчин төгөлдөр бус, ирц хүрээгүй хуралдаанаар Л.Бямбасүрэнг чөлөөлсөн талаар цахим орчинд бичиж, шүгэл үлээж эхэлжээ.

Эрүүл мэндийн тухай хуулиар төрийн өмчит эмнэлгийн удирдлагыг солих, өөрчлөх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд тус хуулийн 17-р зүйлд зааснаар төрийн өмчит эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийн төлөөлөл 3, эмнэлгийн төлөөлөл 3, олон нийтийн 3 гээд нийт 9 гишүүнтэй байдаг бөгөөд 01 сарын 30-ны өдөр хуралдсан ТУЗ-ийн хуралд Очирбат өөрөө орсоноор нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй буюу 40 хувийн ирцтэй хуралдаж шийдвэр гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн ТУЗ хуралдахад ирц 2/3 хангасан байх шалгууртай бөгөөд эрх мэдэлтнүүд хууль бус томилгоог хийж гаршсаны адилаар хууль бусаар ажлаас чөлөөлөх явдлыг хүчээр хийдэг болсоны жишээ энэ явдал болжээ. Тус эмнэлгийн ТУЗ-ийн журам болон хуулиар аль алинаар нь нийт гишүүдийн 6 нь ирснээр ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөрт тооцогддог аж. Гэтэл ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга яаран хурал зарлаж, очих боломжгүй хэмээн мэдэгдсэн ТУЗ-ийн гишүүдийг “ир” хэмээн тулгаж, ийнхүү ирц бүрдээгүй хуралдаанаар УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгчийг чөлөөлсөн шийдвэр нь улс төрийн үйл явц байж болзошгүй хэмээн УНТЭ-ийн эмч, ажилчид мөн үзэж буйгаа цахим орчинд илэрхийлэн бичсээр байна.

Д.Очирбат нь өмнө нь УНТЭ-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өвчтөний амь нас эрсдэж, хариуцлага алдсанаар тус албан тушаалаас чөлөөлөгдөж байсан ч одоог хүртэл тус эмнэлэгт ашиг сонирхол нь байсаар байгаагийн тод жишээ энэ удаагийн ТУЗ-ийн хурлыг хууль бусаар хуралдуулж, хүчингүй шийдвэрээр томилгоо хийх оролдлого хийж байгаагаас тод томруун харагдаж байна гэж түүний дээрх шийдвэрийг эсэргүүцэгчид үзэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...

Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн...

НҮБ-ын чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаарджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг...

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын...