Sunday, February 1, 2026

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ буюу Исагэхама ояакатагийн зодог тайлах ёслол өнөөдөр Токио хотын “Рёогокү” ордонд болжээ. Зодог тайлах ёслолд их аварга мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй зочид оролцжээ. Мөн Японы олимп, дэлхийн аваргуудаас эхлээд урлаг, спорт, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцсон байна.

Алтан шаргал өнгөтэй монгол дээлээр гангарсан Хакүхо М.Даваажаргал дэвжээн дээр гарч ирэн, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн чёнмагэ үсэнд нь хүрч, “Оцүкарэ сама, ганбаттэ күдасаи” буюу “Туулж ирсэн бүхэнд тань баяр хүргэе, амжилт хүсье” хэмээн ерөөжээ. Хакүхо үсэнд хүрснийхээ дараагаар “Сүүлчийн барилдаанаа түүнтэй хийсэн нь яг тохирсон өрсөлдөгч байсан. Би буухиагаа амжилттай шилжүүлсэн гэж бодож байна” хэмээн өгүүлжээ. Хакүхо их аварга 15 давж, уналгүйгээр түрүүлснийхээ дараа замналаа өндөрлүүлсэн юм. Тэрхүү башёгийн сүүлчийн барилдаандаа Тэрүнофүжитэй барилдсанаа ийхүү дурссан байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүнагийн ёслолоо хийхээр гарч ирэхэд зам засагчаар ёкозүна Ооносато, илд баригчаар ёкозүна Хоошёорюү Б.Бямбасүрэн нар гарч ирсэн байна. Мөн Тэрүнофүжигийн хүү Тэмүжин аавдаа өргүүлэн дохё дээр гарч, аав нь хүүгийнхээ хөлийг дэвжээнд гурван удаа хүндэтгэлтэй хүргэжээ.

Их аваргын зодог тайлах ёслолд 300 гаруй зочид уригдсан бөгөөд тасалбар хамгийн үнэтэй нь 60,000 иен бол хамгийн хямд нь 7,000 иенийн үнээр зарагдаж, бүх тасалбар дууссан байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн ертөнцөд өвөрмөц дээд амжилт тогтоосон хүчирхэг ёкозүна билээ. Тэрбээр дээд зиндаанд нийт арван удаа түрүүлсэн. Олон удаагийн хүнд бэртлийн улмаас дээд зиндаанд түрүүлж озэки цол хүртсэнийхээ дараа доод зиндаанд хүртэл эрэмбэ буурсан юм. Гэвч тэрбээр шантарч, зодог тайлалгүй дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж, эргээд макүүчи буюу дээд зиндаанд түрүүлэн их аварга цол хүртсэн түүхэн бөх юм. Сүмо бөхийн оргилоос ёроол эргэн унаж, дахин оргилыг байлдан дагуулсан бахархалтай бөгөөд хүнд бэрх замналынхаа тухай тэрбээр “Ангалаас оргил өөд” нэртэй ном туурвисан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ламын гэгээний намтар, анагаах ухааны зарим зохиолын судалгаагаар докторын зэрэг хамгаалжээ

Уламжлалт анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хурал 2026 оны...

Улсын аварга О.Хангай багшийнхаа нэрэмжит барилдаанд түрүүллээ

Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн...

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа”...

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн анхдугаар хуралдаан болж байна

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах...