Saturday, May 2, 2026

Ламын гэгээний намтар, анагаах ухааны зарим зохиолын судалгаагаар докторын зэрэг хамгаалжээ

Date:

Уламжлалт анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хурал 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр болж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн МАУОУС-ийн докторант Д.Очирбат эрдмийн зэргээ амжилттай хамгаалжээ.

АШУ-ы доктор, профессор Д.Цэрэндавга, Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болд нарын удирдсан докторант Дагвадорж овогтой Очирбатын туурвисан “Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтар, анагаах ухааны зарим зохиолын агуулга, онцлогийг тодруулах нь” сэдэвт бүтээл нь ууган оточ Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн намтрыг шинэ мэдээллээр баяжуулан, түүний анагаах ухааны бүтээлийн судалгааг өнөөгийн мэдлэгийн хүрээнд олдсон баримт материалд түшиглэн задлан шинжилж, дүгнэсний зэрэгцээ анагаах ухааны бүтээлийг нь сургалт, судалгааны эргэлтэд оруулах, шинэ мэдлэг бүтээх, олон улсад сурталчлан таниулах, улмаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлэх үндэслэл болсон байна.

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгчээр Түүхийн шинжлэх ухаан доктор, профессор Л.Тэрбиш, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж нар ажиллажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гаргасан юм.

Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 16-ыг Монголын уламжлалт анагаах ухааны дэг сургууль, тогтолцоо бүрэлдсэний 345 жилийн түүхэн ой, уламжлалт анагаах ухааны тэмдэглэлт өдөр болгон зарласан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа Уламжлалт анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хурал ийнхүү болж Улажлалт анагаах ухааны салбарт шинэ доктор төрлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...