Sunday, March 22, 2026

Улсын аварга О.Хангай багшийнхаа нэрэмжит барилдаанд түрүүллээ

Date:

Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Эм Жи Өү Транс” ХХК, “Зорчигч Тээвэр 1” ОНӨААТҮГ, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, “Хатант Интернэйшнл” ХХК, “Суман Зурхай” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож,

Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.

Нэрэмжит барилдаан зохион байгуулсан улсын заан Ц.Мягмарсүрэнд МҮБХ болон Ховд дэвжээ, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.

Тус барилдааны супер азтан автомашин, 5 азтан тус бүр 1 сая төгрөг гардсан бол түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нарт “Манди баши” ХХК талархал илэрхийлж, Японы шилдэг “ОРХИРО” брэндийн витамин бүтээгдэхүүний дээжээс гардуулсан юм.

Маргааш 11:00 цагаас Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаантай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрс арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны...

НИТХ-ын дарга А.БАЯР ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын...

Р.Чойномын нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор...