Tuesday, March 10, 2026

Цаг уур, орчны шинжилгээний газар шинэ супер комьпютер HPC-г суурилуулжээ

Date:

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Цаг уур, орчны шинжилгээний газар энэ онд шинэ супер комьпютер HPC-г суурилуулсан. Тус супер компьютер нь 2011 онд суурилуулсан супер төхөөрөмжөөс тооцоолох хурд 16, процессорын тоо 4, хадгалах төхөөрөмжийн багтаамж 20 дахин тус тус нэмэгджээ. Ингэснээр манай улс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 5 хоногийн өмнө гаргадаг байсныг 10 хоног, газар зүйн нарийвчлалын хувьд таван километр тутамд байсныг 1,5 км болгож илүү нарийвчлалтай болгожээ.

Мөн үерийн эрсдэлийг 5-10 хоногийн өмнө тооцоолох боломж бүрдсэн байна. Улмаар 20, 50, 100 жилийн цаг уурын нөхцөл байдлыг таамаглан гаргах боломжтой болжээ. Цаг уур, орчны шинжилгээний салбарт нэвтэрч буй өндөр технологийн төхөөрөмж, программ хангамж дээр ажиллах нарийн мэргэжлийн, мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчдын ур чадварын нэмэгдэл, цалин нийгмийн баталгааг хангах асуудлаар санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, радарын технологийн хослолыг үйл ажиллагаандаа илүү өргөн хүрээнд нэвтрүүлж, ажиглалтыг автомат станц бүхий сүлжээг өргөтгөхөд шаардлагатай санхүүжилтийн саналыг танилцуулах, цаг агаарын урьдчилсан мэдээг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүргэх арга замуудыг нэмэгдүүлэх, ЦУОШГ-ын ажилтнууд ТҮ (Төрийн үйлчилгээ)-ний шатлалаар цалинждаг байдлыг өөрчлөх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт даалгалаа.

10 хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11-р сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Увс аймгийн Малчин, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхайрхан, Цагаанчулуут, Булган аймгийн Рашаант, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Сант, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул,Түшиг, Дархан-Уул аймгийн Шарын голд 20 см-ээс дээш цасан бүрхүүл тогтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогджээ

ИЗНН-ын гишүүд, дэмжигчдийн Онц их хурлаар УИХ-ын гишүүн Р.Батболд...

Сургуулийн эргүүлээр ажиллах эцэг, эхэд бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргажээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар...

Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

-Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван,...