Saturday, November 21, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочилжээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Ватиканы Апостолын архив, номын санд зочилжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ватиканы Апостолын архивд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний Их хаан Гүюг-ээс 1246 онд Пап Дөрөвдүгээр Инносент-д илгээсэн захидал болон Монгол эзэнт гүрний үед харилцаж байсан захидлуудын эхийг үзэж сонирхсон байна.

Ватиканы Апостолын номын сан болон архивд дэлхий дахины түүхийг гэрчилсэн олон гар бичмэл, бүтээл, VIII зуунаас хойших улс орнуудын хоорондоо харилцаж байсан захидлууд байдаг.  

Түүний дотор Монголын эзэнт гүрэн болон Ил хаадаас тухайн үеийн Пап нарт илгээсэн захидал эх хувиараа, Пап нараас Монголын хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг юм.

XII-XX зууныг хамарсан 50 сая гаруй баримт бүхий энэ архив зөвхөн шашны баримт бичгийн сан биш, дэлхийн соёл, улс төр, шинжлэх ухааны түүхийг гэрчлэх, хүн төрөлхтний оюуны өвийг хадгалсан үнэт эрдэнэ гэж үздэг.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Номын сан 1475 онд Пап дөрөвдүгээр Сикстийн зарлигаар байгуулсан түүхтэй. 75 мянган гар бичмэл, 1,1 сая хэвлэмэл ном, XV зууны үеийн 8,000 ном, 300 мянган зоос, медаль, 150 мянган зураг, газрын зураг зэрэг ховор цуглуулгатай.

Плано Карпинийн манай улсад хийсэн аяллын тэмдэглэл, Монголын эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд энд байдаг юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...