Sunday, October 4, 2026

Хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ

Date:

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юйхай, Хуурай замын цэргийн атташе ахлах хурандаа Ма Чи, Батлан хамгаалахын атташегийн туслах хурандаа Наранмандал нарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтаар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын сацуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн туслах хурандаа Наранмандалыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн хамтын ажиллагааны “Найрамдлын медаль”-иар шагнав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...