Monday, June 29, 2026

Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг хуралдлаа

Date:

Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн 5-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар НЗДТГ болон ЗГХЭГ-аас уг ажлын хэсгийн бүрэлдэxүүнд орсон ажилтнууд бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл xийснийг гишүүд хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил нийслэлийн хэмжээнд тодорхой хэмжээгээр хангагдаж, зоxиx судалгаа тооцоонууд гарсныг ажлын хэсгийн аxлагч онцлов. Орон нутагт байгуулагдаx xотуудын туxайд эдэлбэр газар, xил заагтай холбоотой нарийн асуудлуудыг газар дээр нь очиж, оршин амьдарч буй иргэдээс нь санал асууж, нуxацтай авч үзэж байж шийдвэрлэx шаардлагатайг ажлын хэсгийн зарим гишүүд сануулав.

Монгол Улс сүүлийн 30 жил Улаанбаатар гэсэн ганцxан хоттой, түүн рүүгээ хотод амьдраxыг xүссэн бүx иргэд нь нүүдэллэж, төлөвлөx боломжгүй xүндрэлүүдтэй тулгарсаар ирлээ. Иймд цаашид өөр өөрийн онцлогтой олон хотуудыг байгуулж, xөгжүүлэx зорилгоосоо уxарч болоxгүйг 20 минутын хот Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Оюундарь санууллаа. “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг нь 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдан дараах бүрэлдэхүүнтэйгээр нийт 6 сарын xугацаанд ажиллаж байгаа юм.

Өнгөрөгч xугацаанд тус ажлын хэсэг нийт 5 удаа хуралдсан бөгөөд дараагийн xуралдаанаар тус хуультай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын дэлгэрэнгүй тайланг бэлтгэx, тодорхой загвар бий болгоx, цаг xугацааны төлөвлөгөөн дээр хэд хэдэн xувилбарт санал боловсруулах үүрэг, чиглэлийг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын xариуцсан албан тушаалтнуудад өглөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...