Thursday, July 2, 2026

Г.Төгөлдөр: МАН-ын Бага хурлын шийдвэр хууль, дүрмийн олон зөрчилтэй учир хүчин төгөлдөр бус

Date:

МАН-ын даргыг сонгох Бага хурлын үйл явц бүхэлдээ хууль, дүрмийн зөрчилтэй болсон тул шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэдгийг хуульчид хэлж байна. Тухайлбал, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр энэ талаар хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр МАН-ын Бага хурлын шийдвэрийг хүчингүй гэж үзэх хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан байна. Үүнд, юуны өмнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад шинэ даргыг сонгосон нь дүрмийн зөрчил болсон гэж үзжээ. МАН-ын дүрмийн дагуу бол намын дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь Бага хурлаар батламжилсан тохиолдолд дараагийн даргыг сонгох заалттай. Гэтэл сая тийм процедур өрнөөгүй. Өөрөөр хэлбэл, Бага хурлаас намын даргыг сонгох ганц тохиолдол нь МАН-ын дүрмийн 20.3.7-д байгаа “Намын даргын орон гарвал” гэдэг заалт. Ийм орон гараагүй байхад даргын сонгууль явуулсан гэсэн үг.

Хоёрт, намын даргыг сонгох санал хураалт мөн дүрмийн зөрчилтэй болжээ. Нэр дэвшигч Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 3\2-ын саналыг авч сонгогдох тухай дүрэмд заасан. Гэтэл нэр дэвшигчдийн хэн нь ч энэ босгыг даваагүй атал тооллогын комиссоос баталсан журмын дагуу өндөр санал авсан зөвхөн нэг нэр дэвшигчийг үлдээгээд дахин санал хураасан нь дүрмийн бус үйлдэл болсон гэж үзжээ. Ардчилсан зарчмаар нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн нэгийг нь хасч, нөгөөг нь үлдээгээд дэмжье гэж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон нэр дэвших, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа хуульч Г.Төгөлдөр илэрхийлсэн байна. 

Шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх хүсэлтээ 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ, Улсын дээд шүүх 30 хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай. Дээр дурдсанчлан дүрмийн болон хуулийн зөрчилтэй учир МАН-ын Бага хурлын шийдвэрийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй байх нөхцөл бүрдэнэ гэдгийг ч тэрбээр хэлжээ.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Буриад зоны “Алтаргана” наадам эхэллээ

Буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Frontera Capital Group”-ийн төлөөлөгчидтэй уулзав

Байгалийн баялгийг санхүүгийн үнэ цэн болгох шинэ алхам “Чингис хаан...

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын...