Sunday, May 17, 2026

Date:

XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол, төр, нийгэм, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, “Чингис хаан” Үндэсний музей хамтран “Монголын нууц товчоо”-г анх удаа хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн Монгол төрийн мэргэн сайд Бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд заллаа.

Мөн энэ үеэр доктор профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, Бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх номоо Монгол-Англи хэл дээр хэвлүүлэн гаргаж нээлтээ хийсэн юм. Б.Цэнд нь 1875 онд Хөлөнбуйрын Солон зүүн гарын Шулуун цагаан хошууны Мэхээрт хэмээх газарт малчин ард Бавуудайн гутгаар хүү болон мэндэлж, багаасаа монгол бичгээс гадна манж, хятад хэлийг эзэмшиж улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож соёл,түүхийн чиглэлээр судалгаа хийдэг байсан бөгөөд Богд хааны зарлигаар “Бодлогот баатар” хэмээх цолыг 1912 онд хүртсэн аж.

Монголын түүх, уламжлал, соёлын өв болон “Монголын нууц товчоо” судлалыг дэмжих, сурталчилах зорилгоор “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ 2016 онд байгуулагдаж, түүний нэрэмжит шагналыг 2017 онд бий болгож МНТ судлал, Монголын түүх, уламжлал, соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад олгосоор ирсэн.

Тэгвэл энэ жил анх удаа МНТ дахь түүх,угсаатны зүйд холбогдох академик судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж, шинжлэх ухааны ном бүтээл, дэлгэрэнгүй толь тайлбар гаргаж, МНТ-г дэлхийн дахинд таниулах, залуу хойч үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУ-ын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд Цэнд гүнийн нэрэмжит шагнал “Батламж” нэг сая төгрөгийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ-ын тэргүүн Д.Начин нар гардуулан өглөө.

Мөн Чингис хаан Үндэсний музейн номын сангийн баяжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, ном бүтээлээ хандивласанд талархал илэрхийлж Чингис хаан Үндэсний музейн “Батламж”-ийг “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ-ын тэргүүн Д.Начин, доктор профессор Г.Мягмарсамбуу нарт дурсгал болгон хадгалууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...