Saturday, February 7, 2026

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь бүлгээс Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлжээ

Date:

МАН-ын даргын сонгууль болон үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон байж болзошгүй ноцтой гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаас эрх баригчдад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад,

“Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил, тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль, шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана.

2. МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүний улмаас парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд дээрх зөрчил нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.

Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулийн хугацаанд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд татаж чадаагүй МАН-аас Монгол Улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж, хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын бусад үйл ажиллагаанд оролцохгүй байх, цаашид парламентын засаглалаа хамгаалж бэхжүүлэн Засгийн газарт хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллахыг Улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт чиглэл болгож байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.доллароор арилжаалжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний...

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын...

Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын аварга малчин” Д.Батзоригтод хүндэтгэл үзүүллээ

ЭРДЭНЭСАНТ СУМ СҮҮЛИЙН 19 ЖИЛИЙН ХУГАЦААНД 22 “УЛСЫН АВАРГА...