Monday, October 5, 2026

Монголын баг, тамирчид “Робот чаллэнж”олон улсын тэмцээнээс 18 медаль хүртжээ

Date:

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-19-нд “Робот чаллэнж” (Robot Challenge) олон улсын роботын тэмцээн болжээ. Уг тэмцээнээс Монголын баг тамирчид 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль авч, амжилттай оролцсон байна.
Тэмцээнд Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, “Орхон Эмпати”, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургууль зэрэг байгууллагын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ийнхүү оролцож, нийт 18 медаль хүртжээ.

Энэ удаагийн “Робот чаллэнж” тэмцээнд 42 орны 5000 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг тамирчид 2018 оноос хойш 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Robot Rugby” төрөлд 4 дэх удаагаа түрүүлж, амжилтаа баталсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...