Monday, October 5, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 544.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.50 ам.доллароор, 8 дугаар сарын 22-ны өдөр 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.60 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус тус амжилттай арилжааллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. 2025 оны 08 сарын 01-нээс 22-ний өдрийн хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалсны 61%-ийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34% (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, 5%-ийг (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...