Monday, October 5, 2026

Олон улсын номын сангийн холбооны менежментийн зөвлөлийн гишүүнээр монгол хүн анх удаа ажиллахаар болжээ

Date:

Монголын Номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн дэлхийн номын сангийн толгой байгууллага болох Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын сангийн холбоодын менежментийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2025-2029 онд ажиллах болжээ.

Ингэснээр Монголын номын сангийн салбараас анх удаа Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-нд төлөөлөл сонгогдож буй юм. М.Даваасүрэн Монгол Улсын Үндэсний номын санд ажиллаж, Австралийн холбооны улсын Өмнөд Австралийн Их сургуульд номын сангийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, салбарынхаа шилдэг, тэргүүний мэргэжилтэн, удирдах ажилтан юм.

Олон улсын номын сангийн холбоо (IFLA) нь 150 орны 1700 гаруй номын санг эгнээндээ нэгтгэсэн, 100 жилийн түүхтэй байгууллага билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...