Saturday, November 7, 2026

Хэнтий аймгийн “Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг Google map-д оруулах ажлыг эхлүүлжээ

Date:

Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу түүхэн аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд тулгуурласан эко болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна.

Уг ажлын хүрээнд Хэнтий аймгийн ЗДТГ, Онон, Балжийн байгалийн цогцолборт газар, “Бодь” групп, MCS групп, Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Мандал” констракшн дэмжин ажиллаж Түүхэн аялал жуулчлалын “Алтан цагариг” маршрут дагуу байрлах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборыг GOOGLE MAP-д “Google street”, “Google business” оруулах ажлыг эхлүүлж, GOOGLE-ийн баг өнөөдөр Хэнтий аймгийг зорьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль “Улаанбаатар” зочид буудалд болж байна

Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн...

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилтын үр дүн харуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026...

“Ур чадвар-Миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын фестиваль 11-р сарын 7-нд болно

Ирээдүйн мэргэжлээ таньж, ур чадвараа сорин, мэргэжлийн дагуух ажлын...