Tuesday, April 7, 2026

“Чингис хааны билиг сургаал” хэвлэгдлээ

Date:

БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн Насандэлгэр тэргүүтэй эрдэмтдийн эмхэтгэсэн “Чингис хааны билиг сургаал” номыг хүүхдийн “Гэр” урлангийн хамт олон санаачлан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Бүргэд кирилл бичигт хөрвүүлэн хэвлүүлжээ. Эмхэтгэгчид “Монголын нууц товчоо” хөлгөн судар хийгээд Лувсанданзаны “Алтан товч”, “Хаадын үндэсний хураангуй Алтан товч”, Саган сэцэний “Эрдэнийн товч” тэргүүтэн Монголын түүхийн сурвалж бичгүүд, мөн “Юань улсын түүх”, “Судрын чуулган”, “Монголын түүхийн тэмдэглэл”, “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх”, “Хар татаарын тухай тэмдэглэл”, “Чанчун бумба баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг олон арван түүхэн зохиолоос түүн Чингис хааны билиг сургаалуудын түүвэрлэн цуглуулж, Төр гүрэн төвхнүүлэн засахуй, Байлдах ухаан, бодлого, Үнэнч шударга, эе нягтрал, Хүнийг таньж тохьтой хэрэглэх, Хууль засаг, Суртал суртахуун, эш засаг гэсэн бүлгүүдэд багцлан дэглэжээ.

“Чингис хааны билиг сургаал” номын нээлтийн ёслол “Чингис хаан” үндэсний музейд болж, номын садан, бичгийн мэргэд хуран цуглажээ. Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Л.Дашням, Ардын жүжигчин, өгүүлэхүй урлагийн мастер Г.Равдан, Гавьяат багш, яруу найрагч Ч.Пүрэвдорж, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Амархүү тэргүүтэй зохиолч, яруу найрагчид, эрдэмтэн судлаачид, номыг ивээн тэтгэсэн бизнесмэн Шарнууд Х.Тэгшээ, Улсын филармонийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин С.Баттулга зэрэг олон хүн “Чингис хааны билиг сургаал”-ын баринтаг задлах ёслолд хүрэлцэн ирсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот...

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...