Saturday, August 22, 2026

Хүрээ цам, даншиг наадамд тува, солонгос бөхчүүд зодоглоно

Date:

Ирэх амралтын өдрүүд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулсан 256 бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй хүчин 256 бөх барилдахаар бүртгүүлжээ. Тухайлбал, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах тэргүүтэй хүчтэнүүд зодоглоно.

Сонирхуулахад Хүрээ цам, даншиг наадамд Түлүш Сайын-Белек, Куулар Мөнге-Эртине, Хомушку Эртине, Ширижик Түметей, Доржу Александр, Монгуш Сайын-Белек, Түлүш Хүлер, Куулар Даваа-Начын, Ким Мин Жэ, Ча Мин Сү, Чой Жун Ман нарын зэрэг тува, солонгос бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.

Эдгээр гадаад бөхчүүдээс Чой Жун Ман нь Солонгосын Үндэсний Шрым бөхийн аварга бол Тува улсын заан Монгуш Айдын Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан цолтой бөх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...