Thursday, June 26, 2025

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт гаргажээ

Date:

УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон нийтийн сүлжээгээр шууд бичлэг хийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар ноцтой байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Золбаяр албан сны хуудсаараа дамжуулан няцаалт гаргажээ. Уг няцаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

НЯЦААЛТ

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гүнсэнноров вангийн байгуулсан Бээжингийн Монгол, Төвөд сургууль

Харчин ван Гүнсэнноров Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх товчооны дарга...

Хүрээ цам, даншиг наадамд тува, солонгос бөхчүүд зодоглоно

Ирэх амралтын өдрүүд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд...

“Urban Nomadism” монгол зураачдын үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ

“Urban Nomadism” монгол зураачдын үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ. Хотын...