Thursday, November 21, 2024

Хятад улсыг таньж, Өвөр Монголыг ойлгоном

Date:

Арваннэгдүгээр сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд явагдсан “Хятад улсын танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт, Монгол эмнэлгийн сайн дурын эмчилгээ, номын солилцоо, кино,телевизийн жүжиг нэвтрүүлэх, шилдэг жүжиг бүтээлийг дэлгэн үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаанууд нь хоёр улсын ард түмний сэтгэлийг холбож Монгол, Хятад хоёр улсын соёлын солилцоог шинэ түвшинд гаргав.

Энэ жил Монгол, Хятад хоёр улсын дипломт харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү 75 жилийн турш хоёр улс эв найрамдалт хөршийн байр суурийг ямагт баримталж, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмэнд үнэн бодит ашиг тус хүртээжээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь Хятад улсын Монгол улстай хил нийлж байгаа муж хот болохоор, газар зүйн байршил Монгол улстай ойролцоо, соёл иргэншлийн харилцааны хувьд дотно байдаг өвөрмөц талаа маш сайн хөгжүүлж ирэв.

11-р сарын 04-ний өдөр “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлтийн ёслолын “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт”  нь үзэгчдийн халуун таашаалд хүрэв. “Хятадын Шаолинь Үшү үнэхээр сүрхий байна” гэж Монгол улсын үзэгчид сэтгэл догдлон ярьж байлаа.

Хятад улсын Шаолинь Үшү гадаадад алдаршиж тоо томшгүй олон улсын бахархлыг хүлээв. Хэнань мужийн Шаолинь Үшүгийн ордны дэд дарга Гао Минчао: “Бид бүх дэлхийн 100 гаруй улс  оронд тойрон тоглолт хийж байжээ, манай Шаолинь Үшүгийн тоглолтын баг гурав дах удаагаа Монгол улсад ирж тоглолт хийж байна, ӨМӨЗО-ы засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газраас бидэнд тоглолт хийх боломж олгосонд талархаж байна. Монгол улсын ард иргэд Хятадын Шаолинь Үшүг маш сайн хүлээн авдаг, Монгол Улсынхан олон удаа дунд бага сургуулийн сурагчдыг зохион байгуулж Хятад улсын Хэнань мужид хүрч Шаолинь Үшүг судлан ойлгох ажиллагаанд оролцуулж байлаа” гэж ярив.

Шаолинь Үшү нь өвөрмөц гайхамшигт Хятадын соёлын ид шидээрээ Монгол улсын ард олны халуун алга ташилтыг олсон бол, шилдэг видео бүтээлүүд нь Монгол улсын ард түмний шинэ цаг үеийн Хятад улсыг ойлгох цонх болжээ.

11-р сарын 05-ы өдөр явагдсан “Эв найрамдлыг илэрхийлэн ирээдүйг хамтдаа бүтээе” Хятад Монголын диполомт харилцаа тогтоосон 75 жилийн ойн шилдэг видео бүтээлийн шилдэг нэвтрүүлгийн ажиллагаа явагдаж телевизийн жүжиг “Аз жаргалын хотхон 4” -ийн жижгийн дуу “ Бидний хайрын дууг дуулнуу” -нь үзэгчдийн халуун алга ташилтыг хүлээн авч, хоёр улсын ард түмний сэтгэлийг улам ойртууллаа.

Энэ жилийн Өвөр Монголын соёлын өдрүүдээр Хятад улсын радио телевизийн ерөнхий товчоо ба Өвөр Монголын радио телевиз товчоо 30 гаруй видео бүтээлийг Монгол хэлээр орчуулж Монгол улсын олон телевизийн сувгаар нэвтрүүлж Хятад улсын баялаг соёл үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмж, ард түмний халуун зочломтгой зан заншлыг дэлгэн үзүүлсэн байна.

Монгол Улсын орчуулагч Ц.Дорж “2015 оноос эхлэн манай багийнхан хамтран  Хятад улсын телевизийн жүжиг, гадаад кино, баримтат кино, үлгэрт кино зэрэг олон төрлийг хамарсан 80 гаруй бүтээлийн 2000 гаруй бүлгийг орчуулан авиалжээ. Монгол улсын үзэгчид Хятад улсын түүх соёл орон нутгийн онцлог, хөгжил дэвшил, хүнсний соёл, аялал жуулчлалын тухай улам гүнзгий ойлголттой боллоо. Энэ нь бидний хөрш улсын хоорондын нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэв” гэж ярив.

Хятад гадаадын соёл боловсролын харилцан солилцох явцад ном бичиг их нөлөө үзүүлдэг. Энэ жилийн соёлын өдрүүдээр Өвөр Монголын хэвлэлийн групп Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуульд “Хятад улсын ном уншлагын өрөө”-ний пайз өлгөх ёслол явуулсан бөгөөд тус сургуульд 401 төрлийн 802 сонгодог номыг бэлэглэв. Энэ нь Өвөр Монголын хэвлэлийн группийн “Хятад улсын ном унших танхим”-ийн төрлийн зургаа дахь ном уншлагын танхим болно. “Хятад улсын ном уншлагын танхим ” нь Монгол улсын оюутан ба бага сургуулийн хүүхдүүдийн Хятад улсыг ойлгох чухал газар болсон байна. Монгол улсын “Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Мөнхбаатар хэлэхдээ: Би ирээдүйд хятад хэл сурч Хятад улсад хүрч магистр суралцах төлөвлөгөөтэй, иймээс ном уншлагын танхимын эдгээр ном бичиг надад маш их тус дэм болно” гэж байлаа. Тус ном уншлагын танхим нь Хятад Монгол хоёр улсын соёлын солилцоог гүнзгийрүүлэх чухал холбоос болсон байна.

Монгол эмнэлгийн сайн дурын эмчилгээ нь энэ жилийн соёлын өдрүүдийн ажиллагаануудын чухал хэсэг болох юм. Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн дарга Ч.Сарнаагаар ахлуулж, ясны тасаг, зүрхний өвчний тасаг, таван заслын тасаг, тархины өвчний тасаг, дото эмчилгээний тасгийн есөн тусгай мэргэжилтэн 30 гаруй төрлийн Монгол эм бэлтгэж Монголд хүрч эмчилгээ хийсэн байна.

56  настай Улаанбаатарын иргэн Гантөмөр үе гишүүний өвчнөөр хэдэн жил шаналж байжээ. Хятад улсын эмч сайн дурын эмчилгээ хийх гэж байгаа сураг сонсоод тэрээр эмнэлэгт хүрч Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн  тусгай мэргэжилтэн Хань Гуанмингээр эмчлүүлэв. Гантөмөр хэдэхдээ: “Хятад улсын эмчийн оношилсон нь зөв, эм нь ч  маш тохиромжтой, би идэвхитэй эмчилж эртхэн эрүүлжихээр хичээнэ” гэж ярив. 11-р сарын 04-ий өдрийн байдлаар сайн дурын эмчилгээний багийнхан нийт 200 гаруй өвчтөнийг хүлээн авч эмчилсэн байна. 11 сарын 06-ны өдөр эмчилгээний багийнхан Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Монгол эм эмнэлгийн мэргэжлийн сургалт явуулж, тус эмнэлгийн 100 гаруй эмч сургалтад оролцов. Эмчилгээний багийнхан Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд зориулсан Монгол эм эмнэлгийн соёл, онцлогт мэргэжлээр гол агуулга  болгож сургалт явуулсан байна.

Хятад Монголын диполомт харилцаа тогтоосны 75 тохиож байгаа энэ жилд “Хятад улсын танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд нь хоёр улсын эв найрсаг хөршийн нөхөрсөг харилцааг улам өндөр төвшинд хүргэсэн байна.  

Эх сурвалж: http://www.solongonews.mn/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...