Friday, February 20, 2026

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. 

Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр өнөөдөр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа. 

“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон. Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. 

“Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах учиртай гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. 

Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...