Monday, June 29, 2026

Үндэсний бөхийн холбоо Б.Орхонбаяр арсланд талархал дэвшүүлжээ

Date:

“Netflix” компанийн “Physical Asia” олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын баг шилдэг дөрвөн багийн нэгээр шалгараад байгаа билээ. Монголын үндэсний бөхийн холбооноос багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярт талархал дэвшүүлжээ. Уг талархалд,

“Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.

Онцгойлон багийн гишүүн, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр танд Монголын ард түмний итгэл, бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж, Монгол хүний биеийн болон сэтгэлийн хүч, хатуужил, нэгдмэл үнэт зүйл, Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд чин сэтгэлийн талархал дэвшүүлье” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...