Sunday, August 23, 2026

Бүх төрлийн ачаа тээвэр 17.5 хувиар өсчээ

Date:

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны 7 дугаар сард 10.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өсчээ. Тухайлбал, өнгөрсөн 7 дугаар сард экспортоор 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 20 хувиар өссөн байна. Өссөн дүнгээр экспортын хэмжээ 54.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар өсчээ. Импортын ачаа өнгөрсөн 7 дугаар сард нийт 580.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.

Ачаа тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй гарч буй нь зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойг судалгааны мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, бүх төрлийн тээврээр өнгөрсөн долдугаар сард 9.9 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 85 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тоон мэдээлэлд дурьджээ.  

Бүх төрлийн ачаа тээврийг дото нь автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврээр ангилсан тоон мэдээллийг сонирхуулъя.

  • АВТО ТЭЭВЭР: Өнгөрсөн 7 дугаар сард автотээврээр 7.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар, импортоор 222.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 10.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР: Мөн өнгөрөгч долдугаар сарын байдлаар төмөр замаар нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсчээ.
  • АГААРЫН ТЭЭВЭР: Энэ оны 7 сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...