Friday, November 22, 2024

Орон нутагт зам засварын ажлууд үргэлжилж байна

Date:

Зуны улиралд олон хоног үргэлжлэн орсон бороо, үер усны улмаас автозамын эвдрэл гэмтэл их гардаг төдийгүй жолооч, тээвэрчдийн аюулгүй зорчих байдалд өндөр эрсдэл учруулдаг. Зам тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн төв болон харьяа аймаг, орон нутгийн зам хариуцагч байгууллагад энэ талаарх санал гомдол иргэдээс цөөнгүй ирдэг бөгөөд зам засварын ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, жолооч тээвэрчдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхын төлөө бид анхаарч ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд бороо, үер уснаас үүдэлтэй замын эвдрэл гэмтэл их гарч байгаатай холбогдуулан орон нутгийн замд зорчих иргэд, жолооч тээвэрчдэд зарим зам засвар арчлалтын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Одоогоор, А0602 дугаартай  Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км-т үерийн улмаас угаагдаж, урссан хөвөөг засварлах ажил үргэлжлэн хийгдэж байна. Тодруулбал, А0601 дугаартай Элсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замын 345-365км,  А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 0-1км -үүдэд үeрийн улмаас үүссэн эвдрэлийг сэргээн засварлах, шуудуу сэргээх, хоолой цэвэрлэх, тохиромжгүй материалыг зайлуулах, урьдчилан сэргийлэн уулын шуудуу татах ажилд “Хархорин АЗЗА “ТӨХК хяналт тавьж ажиллаж байна.

Мөн А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам 257-258 км-т далан хөвөөг үечлэн засварлаж автозамын хөдөлгөөнийг нээсэн байна.  Замын 242 км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засварлаж байна.   Зам хариуцагч “Поларис Рөүд Инженеринг “ ХХК энэ ажлыг хариуцаж байна.

Дархан-Эрдэнэт чиглэл дээр А1001 дугаартай замд гарсан 55 дахь км, 60-62км-т авто замын хөвөө, шуудууны угаагдсан хэсэгт механизмаар шороон дүүргэлт хийж, засварлаж байна.  Энэ ажлыг зам хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...