Saturday, April 19, 2025

Замын-Үүдээс даац хэтрүүлж, маршрут зөрчсөн тээвэр хийвэл 9 сая хүртэлх төгрөгийн торгуультай

Date:

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэг /ТАЦ/–ийг Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоожээ.

Өөрөөр хэлбэл, тухайн ТАЦ-ээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг “И-Монголиа” аппликешнээр дамжуулан төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх юм. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн ebarimt аппликешний хялбар цэсэнд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.

    Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтад онцгой чухал үүрэгтэй Замын-Үүдээс ачаа тээврийг аль болох очер дараалалгүй, түргэн нэвтрүүлэх” чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу ийнхүү улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтад ороод байна.

Замын-Үүдийн цахим ТАЦ-ийн  хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг бөгөөд жин даацын хяналттай холбоотой очер дараалал, маргаантай асуудал маш их үүсдэг. Тэгвэл ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж, хүний оролцоог бүрэн халжээ.

Өөрөөр хэлбэл, ТАЦ цахим болсон тул жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222 дугаар тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож, авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна” гэдгийг онцолж байна.

Тухайлбал зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900,000-9,000,000 хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.

Иймд жолооч тээвэрчид та бүхэн даац хэтрүүлэхгүй тээвэр хийж авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө цагт нь төлж хөгжил дэвшлийг дэмжин нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...