Monday, April 21, 2025

“Мандала-21” чимэглэх урлагийн үзэсгэлэн нээгдлээ

Date:

Хүүхэд хөгжүүлэх зорилго бүхий “Орчлонд наран мөнх” ТББ-ын дэргэдэх “Гэр-хүүхдийн урлан”-гаас санаачлан зохион байгуулж буй чимэглэх урлагийн “Мандала-21” үзэсгэлэн өчигдөр “Edelwise art hotel”-д нээгдлээ. Уг үзэсгэлэнд бурханы шашны хот мандал буюу арилсан орныг бүтээх уламжлалт урлалыг орчин үеийн дүрслэх урлагийн төрөл бүрийн арга, хэлбэрээр баяжуулан бүтээсэн чимэглэх урлагийн 21 бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ардын багш, зохиолч, доктор, профессор Л.Дашням, “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн, судлаач, доктор Д.Гүн-Үйлс тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцож, сэтгэгдлээ хэлэв. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн 21 бүтээлийг “Гэр-хүүхдийн урлан”-гийн захирал Ц.Дэгмү тэргүүлэн уран бүтээлч зургаан бүсгүйн хамт хагас жилийн хугацаанд урлан цогцлоожээ.   

Ташрамд дурдахад, “Гэр-хүүхдийн урлан”  байгуулагдаад 7 жил болж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд тус урлангийн төрөл бүрийн чиглэлийн дугуйлан, сургалтуудад нийтдээ 1500 хүүхэд хамрагджээ. Тухайлбал, хүүхэд багачууд уран зураг, гар урлал, морин хуур, бий биелгээ, монгол бичиг зэрэг сургалтад хамрагдан, юмханаар юм хийж, бие даан цогцлоох урлагт суралцан, олон шатны төрөл бүрийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн, дэд, гутгаар байруудыг эзэлж байсан аж.

Хүүхдийн баярыг тохиолдуулан зохион байгуулах “Монгол Мину-1000 хүүхдийн үзэсгэлэн” нэртэй ерөнхий боловсролын сургуулиудыг хамарсан үйл ажиллагаанд “Гэр-хүүхдийн урлан”-гийнхаа хүүхдүүдийн юу мэдэж, сурч, юу чаддаг болсныг харуулах зорилго тавин, тодорхой тооны томоохон уран бүтээлээр оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Монгол хүүхдүүдийн оюун ухаан, зүрх сэтгэл, урлах эрдмээ шингээн бүтээсэн тэдгээр гайхамшигтай урлалуудыг компани, аж ахуйн нэгж өөрсдийн албан байгууллагаа чимэглэх зорилгоор худалдан авах боломжтой гэнэ. Хүүхдийн хүсэл мөрөөдөл, оюун ухаан, сэтгэл шингэсэн бүтээл ямагт халуун дулаан уур амьсгал, өөдрөг эрчмийг авчирдагт эргэлзэх юун билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...