Wednesday, October 7, 2026

Дадал сум улсын тэргүүний сумаар шалгарлаа

Date:

Монгол Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу зүүн бүсийн ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж өнөөдөр дүнгийн хурал хийн үнэлгээгээ танилцуулжээ. Үнэлгээгээр Дадал сум 95.3 хувь, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 93.7 хувьтай үнэлэгдэж Дадал сум зүүн бүсээс улсын тэргүүний сумаар шалгарсан байна.

Монгол Улсын тэргүүний сумыг Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу 19 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг. Уг шалгуурын хүрээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, төлөвлөлтийн ажлуудаа танилцуулан тайлагнаж Хэнтий аймгийн Дадал сум ийнхүү улсын тэргүүний сумаар шалгарчээ. Ингэснээр Хэнтий аймгаас тодорсон улсын тэргүүний гурав дахь сум болж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...